8/25/2009

Flickr

This is a test post from flickr, a fancy photo sharing thing.

7/21/2009

Дахиад үеэр .....

Өчигдөр айхтар мөндөртэй ширүүн бороо орлоо. Дотроо нэлээд түгшиж гэртээ дахиад ус алдах вий гэж сэргийлэж нэлээд арга хэмжээ авхуулсан. За манайх ч яахав бас ч гэж барагтай. Нэг давхарын айлууд хэцүүдэж байгаа байсан.

Өчигдөр нэлээд удаан их хэмжээтэй орсон байх. Хэсэг зуур мөндөр орж бүр сүртэй байв.


Өчигдөр ч бас барагтай өнгөрсөн шиг байна. Цаг агаарын вэбүүдээр (weather.com, weather.yahoo.com) орж мэдээлэл хайж үзэв. Өнөөдөр дахиад л бороо орох нь дээ.



Энэ мэдээн дээрхээр бол өдөр 12 цагаас хойш бороо орож эхлээд орой хүртэл орох нь дээ. Ер нь энэ сар дуустал бороо тасрахгүй нь ээ.


Энэ тэнгэр хангай ч яасан айхтар таалах юм бэ дээ.

Хайрхаан....



Бороо орход баярладаг байсан чинь одоо бүр айдаг боллоо.

7/17/2009

Үер .....

Улаанбаатар саяхан айхтар үер буув. Ажил дээр сууж байтал гэрт ус алдаад байна гэж дуудагдаад яаралтай гэрлүү усан бороон дундуур хурдлав.

Замдаа ганц нэг зураг авсанаа оруулав.








7/05/2009

Developer Network

USI компаниас санаачилаад хэрэгжүүлж гэж байгаа Developer Network буюу хөгжүүлэгчидийн мэдлэгийн сүлжээ вэб дээрх мэдээлэлүүдийг шинэчилж байна. Анх Java хэлний номнуудыг орчуулаж тавьж байсаныг мэдэх байх. Одоо сүүлийн үеийн хүчирхэг технологиудын талаар аль болох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга оруулахаар бэлтгэж байна. Та бүхэныг хамтран ажиллахыг урьж байна.



Энэ нь цаашдаа программ зохиогч болохыг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй гарын авлага заавар байх учираас та бүхнийг идвэхтэй оролцож өөрт тулгарсан асуудал, бэрхшээл, шийдэлүүдээ чөлөөтэй хэлэцүүлэхыг урьж байна.

Сүүлд нэмэгдсэн зааварууд.

7/01/2009

Ажил - гэр, Ажил - гэр .....

Улаанбаатар хотод сайхан зун болж болж байна. Энд тэндэхийн танилууд амралтаа авч хөдөө гадаа амраад хаа сайгүй сайхан зун болж байгаа болтой байна. Ажлаа цэгцэлчихээд амралтаа авч амрах юмсан....

Би ажлын шугамаар төрийн байгууллагын нэг системийг хэрэгжүүлэх даалгавар аваад дуусгачих санаатай махийж байгаа юм. Төрийн албаны хүмүүсийн хүнд суртал гээчийг ч яс махандаа шингэтэл мэдэрч байна аа. Байгууллагын нэрийг нь дурдаад яахав. Хүмүүс нь нэг ажилыг хэд дамжуулаад, өөрөөсөө эвтэйхэн тойруулаад гэх мэтчилэн ажлыг яаж цалгардуулдагыг хараад мэл гайхав... За за энэ ч угаасаа хаа сайгүй энэ асуудал байгаа болхоор ингэс гээд болий.

Өдөр ажил, орой гэр ... гэж явсаар байтал хамаг орчлонгоос тасраад бүр төсөөрчихөж, блогоо ч бүр мартах шахав. Ингэж болохгүй ээ...


Хэд хоног гадуур дотуур баахан алхав. Нэг хэсэг гэрийн халуун усыг урсгал засвар нэртэйгээр сар шахам таслав. Их л мундаг ажил хийгээд байгаан байх гээд л тэвчээртэй хүлээгээд байсан чинь харин хэсэг бүтэхгүй баагийнууд ажиллаж байнаа. Нэг нүх ухаж байхтай нь таарсан. Тэр үед камергүй явж байсан болхоор зураг нь алга. 5 залуу ажиллаж байгаа болтой. 4 нь амраж байгаа болтой тойроод сууцан. Нэг жаахан банди нь доор нүхнээс хүрздээд байж байдаг байна ш дээ. Хараад уур хүрсэн гэж. Халуун ус ирэхгүй хугацаагаа 4, 5 удаа хойшлуулаж байж арай гэж нэг юм тэр хэдийг ажил нь дуусах шиг болсон. Тиймэрхүү баагийнуудаас болж сар шахам усгүй махийх ч гэж. Тэр дарга нь ирж залхуу нөхдүүлээ хянахад яадаг байна аа...

Камертай болсон болхоор зураг хөрөгтэй баримттай нь блогтоо оруулаад байна аа.